OpenAI-ийн Education for Countries-ийн дараагийн үе шат
Лондон дахь Дэлхийн боловсролын форум дээр OpenAI компани Улс орнуудын боловсрол буюу Education for Countries санаачилгынхаа анхны үр дүн, туршлагаас хуваалцахын зэрэгцээ Сингапур улс тус хөтөлбөрт нэгдсэнийг зарлалаа.
Агентын хиймэл оюун ухааны шинэ эрин ирлээ. Долоо хоног бүр 900 сая гаруй хүн ChatGPT ашиглаж, 4 сая гаруй хүн Codex ашиглаж буй энэ үед агентууд нь сурагч бүрийн гарт илүү их бүтээлч, оюуны болон техникийн хүчийг өгөх боломжтой бөгөөд ингэснээр залуус санаагаа ажил хэрэг болгох, өмнө нь хүршгүй мэт санагдаж байсан зорилгодоо тэмүүлэх, дараагийн шинэ зүйлийг бүтээгч, босгогч болох боломжтой. OpenAI ь хиймэл оюун ухаан хүний танин мэдэхүй, сурч боловсрох үйл явц болон урт хугацааны хөгжилд хэрхэн нөлөөлж байгаад гүнээ анхаарал хандуулдаг; эдгээр хэрэгсэл маш хурдацтай хөгжиж буй энэ үед хариуцлагатай хэрэглээг орхигдуулж болохгүй. Үүнд хиймэл оюун ухааныг боловсролын нөхцөл байдалд тохируулахын тулд багш сургагчидтай нягт хамтран ажиллах, хариуцлагатай хэрэглээнд итгэх итгэлийг бий болгох, мөн аюулгүй, үр дүнтэй ашиглах нотолгооны баазыг бүрдүүлэхэд чиглэсэн засгийн газраар удирдуулсан, өргөн хүрээний судалгааны түншлэл шаардлагатай.
Энэ бол OpenAI энэ оны эхээр Давост эхлүүлсэн Education for Countries-аар дамжуулан анхлан хэрэгжүүлсэн загвар юм. Манай эхний бүлэгт суралцах үр дүнг сайжруулж, эдийн засгийн боломжийг нээх гэсэн нийтлэг зорилготой орнуудын хамтын нийгэмлэг нэгдэж байна. Эстони, Грек, Италийн CRUI, Словак, Тринидад ба Тобаго, Казахстан, АНЭУ, Йордан улс одоо энэ ажлыг гурван үндсэн тулгуур чиглэлээр урагшлуулж байна:
- Судалгаанд тулгуурласан нэвтрүүлэлт: OpenAI’s Learning Outcomes Measurement Suite-ийг ашиглан нэвтрүүлэлт нь засгийн газар, багш сурган хүмүүжүүлэгчид болон OpenAI-д хиймэл оюун ухаан суралцагчдад үзүүлэх нөлөөг ойлгох, технологийг тохируулах, юу үр дүнтэйг хамтдаа нотлох судалгааны түншлэлээс эхэлдэг.
- Суралцахад зориулсан нутагшуулсан AI хэрэгслүүд: Заах, суралцах үйл явцад тохируулсан, аюулгүй, шаардлага хангасан, хувийн нууцыг хамгаалсан ChatGPT, Codex болон OpenAI-ийн API платформд системийн хэмжээнд хандах боломж.
- Багшийн сургалт ба чадвар: Багш сурган хүмүүжүүлэгчдэд эдгээр хэрэгслийг итгэлтэй, хариуцлагатай ашиглахад туслах хиймэл оюун ухааны суурь мэдлэг, мэргэжлийн хөгжил, гэрчилгээ олгох.
Эстони бол дэлхийн хамгийн хүчирхэг боловсролын системүүдийн нэгтэй, цэцэглэн хөгжиж буй стартап экосистемтэй дижитал анхдагч орон юм. AI Leap Foundation-аар дамжуулан Эстонийн Боловсролын яам улс даяарх, судалгаанд тулгуурласан ChatGPT Edu нэвтрүүлэлтийг удирдаж байна: сургуулиудад зориулан хэрэглээг нутагшуулах, багш нарыг чадваржуулах, хариуцлагатай нэвтрүүлэлтийн суурийг бүрдүүлэх. ChatGPT Edu одоо 20,000 гаруй сурагч, 4600 багш нарт хүрч байна.
Дараагийн үе шат нь хэрэгслүүдийг нутагшуулах, бие даасан чадвар бүрдүүлэх, бодит орчны нөлөөг хэмжихэд төвлөрч байна. OpenAI нь AI Leap, Тартугийн их сургууль, Стэнфордтой хамтран бодит ангийн орчинд 20,000 гаруй сурагчийн суралцах үйл явцад хиймэл оюун ухаан хэрхэн нөлөөлж байгааг ойлгохоор ажиллаж байгаа бөгөөд гарсан үр дүнг олон нийтэд нээлттэй хуваалцах үүрэг хүлээж байна. Энэхүү судалгааны хажуугаар бид багш нарыг чадваржуулах, мэргэшүүлэхэд хөрөнгө оруулалт хийж байна. Учир нь сургалтын орчинд хариуцлагатайгаар нэвтрүүлэхэд багш сурган хүмүүжүүлэгчид хамгийн гол тулгуур багана юм гэдгийг бид ухамсарлаж байна. Энэ ажил нь мэргэжлийн сургалтын хамтын нийгэмлэгүүд болон саяхны Ерөнхийлөгчийн Codex Hackathon зэрэг бүтээгчдийн арга хэмжээг хамарч байгаа бөгөөд тэнд 150 гаруй оролцогч ойролцоогоор 30 OpenAI-ийн ментортой баг бүрдүүлж, Математикийн санал хүсэлтийн дасгалжуулагч, AI STEM багш зэрэг ангийн хэрэгслүүдийг бүтээсэн.
“AI Leap болон OpenAI компани нар дэлхийн хэмжээний хиймэл оюун ухааны туршлага, мэдлэгийг Эстонийн боловсролын системд нэвтрүүлэхийн зэрэгцээ эдгээр хэрэгслүүд нь суралцах үйл явц, сэтгэхүй болон урт хугацааны ур чадварын хөгжилд хэрхэн нөлөөлж буйг судалж байна. Бид агент болон Codex зэрэг хэрэгслийг багтаасан хиймэл оюун ухааны дараагийн үе нь шүүмжлэлт сэтгэлгээ, бие даан суралцах чадвар, багшийн үүргийг улам бэхжүүлэхийн зэрэгцээ илүү хувь хүнд тохирсон, идэвхтэй суралцахыг дэмжинэ гэж үзэж байна. Бусад боловсролын системд тулгуурлан хөгжүүлж болох арга барилыг боловсруулахад тусалж байгаадаа бид баяртай байна.”
Эхний ээлжийн оролцогчдоос эерэг нөлөөллийн бодит дохио, үр дүн аль хэдийн ажиглагдаж эхлээд байна:
- Иорданд нэг сая гаруй сурагч, 100,000 гаруй багш AI Education Assistant болох Siraj-тай ажилласан бөгөөд энэ нь Ирээдүйн технологийн үндэсний зөвлөлийн удирдсан, төрийн үйлчилгээнд бодит ахиц гаргах хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгслүүдийг нэвтрүүлэх үндэсний өргөн хүрээний санаачилгын нэг хэсэг юм.
- Грек улсад OpenAI for Greece AI Startup Accelerator нь 240 өргөдлөөс AI-д төвлөрсөн 21 стартапыг сонгон шалгаруулж, дараагийн үеийн үүсгэн байгуулагчдыг төлөвшүүлэх, авьяасыг эх оронд нь бүтээн байгуулалт хийхэд үлдээх, үндэсний зорилгыг шинэ компани, шинэ санаа болгон хувиргахыг зорьж байна.
- Казахстан улсад бүх 20 бүсийг хамарсан үндэсний хэмжээний ChatGPT Edu нэвтрүүлэлтийн хүрээнд 84,000 гаруй сургагч багш нар хиймэл оюун ухаанд бэлтгэгдэх сургалтаа амжилттай дүүргээд байна. Судалгаанд оролцсон багш нарын 10 хүн тутмын 9 нь ChatGPT Edu ажлын хувьд хэрэгтэй гэж хэлсэн бөгөөд 44,000 идэвхтэй багш эхний сард 1.5 сая өгөгдөл илгээсэн.
- Словакт их сургуулийн анхны судалгааны үр дүнгээс харахад багш нарын 10 хүн тутмын 9-өөс илүү нь бүтээмж нь өссөн гэж мэдээлж, долоо хоногт ойролцоогоор 5 цаг хэмнэж байна. Боловсролын яамны нэг баг үндэсний AI чадамжийн хүрээтэй уялдсан багшийн мэргэжлийн шинэчилсэн стандартыг боловсруулахдаа Workspace Agents-ийг ашиглаж, хэдэн сарын ажлыг хэдхэн цаг болгон багасгасан.
Сингапур улсын боловсролын систем дэлхийн шилдгүүдийн нэг бөгөөд Сингапурын залуус аль хэдийн хиймэл оюун ухааныг идэвхтэй хэрэглэгчид болсон. 18–24 насныхны ChatGPT хэрэглээний ойролцоогоор 43% нь суралцах, боловсролтой холбоотой байна. Дараагийн алхам нь сурагчид, багш нарт хиймэл оюун ухааныг заах үйл явцыг дэмжих, хиймэл оюун ухааны суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, суралцах үр дүнг сайжруулах, залуусыг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхэд ашиглахад нь туслах явдал юм.
Бид OpenAI for Singapore-аар дамжуулан Сингапур улсын Боловсролын яамтай (MOE) хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Тус яам нь заах, суралцах үйл явцыг бодитоор дэмжихийн тулд өөр өөр түншүүдийн төрөл бүрийн хиймэл оюун ухааны хэрэгслийг судалж ирсэн. OpenAI нь MOE болон GovTech багуудын зүгээс сургалтыг хувь хүнд тохируулан хөгжүүлэх, тухайлбал сурагчдад эх хэлээ илүү олон талт хэлбэрээр сурахад нь туслах чиглэлээр хөгжүүлж буй хэрэглээний кэйсүүдийг дэмжин ажиллаж байна. Мөн бид OpenAI Academy-ийн Сингапур улсад зориулсан бүлэг болон багш нарт зориулсан Codex хакатонуудаар дамжуулан практик семинар, дадлагат уулзалтуудаар багш нарыг дэмжиж байна. Ингэснээр хиймэл оюун ухааны хэрэглээ нь хариуцлагатай, тэгш хүртээмжтэй суурин дээр багшийн удирдсан арга барилаар хөгжих болно.
Education for Countries санаачилга өргөжин тэлэхийн хэрээр бид засгийн газруудыг зөвхөн технологийн хэрэглүүрээр хангаад зогсохгүй, баримт нотолгоонд суурилсан нэвтрүүлэлт рүү шилжихэд нь үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлсээр байна. Эдгээр хөтөлбөрийг боловсролын салбарын эрдэмтэд, судлаачидтай хамтран боловсруулж, урт хугацааны нөлөөллийг нь хэмжих замаар гаргаж авсан туршлагаа хуваалцаж байгаа бөгөөд ингэснээр засгийн газрууд бодит үр дүнтэй шийдлүүдийг илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Багшийг нэн тэргүүнд тавьсан манай арга барилыг дэмжихийн тулд бид удахгүй OpenAI Luminaries-ийн эхний үе шатыг эхлүүлнэ. Энэ нь багш нартай хамтран загварчлах, ангид хэрэглэх бодит нөөц, багшийн удирдсан жишээг улс орнуудын хооронд хуваалцахад чиглэсэн шинэ оролцооны хөтөлбөр юм.
OpenAI энэ оны сүүлээр зарлах дараагийн ээлжийн улс орны түншүүдийг идэвхтэй сонгож байна. Өргөдөл гаргах бол бидэнтэй холбогдоно уу(шинэ цонхонд нээгдэнэ) .


