ChatGPT ашиглан ой хээрийн түймрийг илрүүлэх нь
Их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Райан Хонари шинжлэх ухааны төслөө ой хээрийн түймрийг гамшиг болохоос өмнө илрүүлдэг мэдрэгчийн сүлжээ болгожээ.

“Тавдугаар ангийн сурагч байхдаа би түймэр яагаад ийм их сүйрэл учруулдгийг, яагаад үүнийг шийдэх арга байдаггүйг ойлгохыг хүссэн.”
Гэрийн ойролцоох түймэр
Райан Хонари тавдугаар ангид байхдаа 2018 оны Кэмпийн түймрийн сүйрлийг хараад үүнээс илүү сайн арга байх ёстой гэж боджээ. Тэрээр хэдэн утас, дулаан мэдрэгч, үс хатаагч ашиглан энэ санаагаа шинжлэх ухааны төсөл болгосон.
Таван жилийн дараа уг төсөл гал асах мөчид түймрийг илрүүлж, гал сөнөөгчид болон албаныханд нэн даруй сэрэмжлүүлдэг SensoRy AI систем болжээ. ChatGPT мэдрэгчийн нарийн төвөгтэй өгөгдлийг шуурхай ажиллах албаныхан хурдан, хялбар ойлгохуйц тодорхой мэдээлэл болгон хөрвүүлдэг.

Райан мэдрэгчийн утаснуудыг нарийн тохируулж байна.

Райан мэдрэгчийн бодит цагийн өгөгдөлд үндэслэсэн сэрэмжлүүлгийг ChatGPT‑ээс хүлээн авдаг.

Райан SensoRy AI-г анх эхлүүлсэн гараашдаа мэдрэгчүүдээ оролдож, сайжруулдаг.
Анхны шинж тэмдгийг илрүүлэх нь
Ой хээрийн түймэр ихэвчлэн хавцал, ургамалжилт, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдгаас эрт илрүүлэхэд бэрх алслагдсан газарт эхэлдэг. Камер, хиймэл дагуул болон ажиглагчид түймрийн хамгийн эхний шинж тэмдгийг анзаарахгүй өнгөрч болзошгүй.
SensoRy AI-ийн нарны эрчим хүчээр ажилладаг мэдрэгчүүд гал асах мөчид дулаан, утаа, дөл болон утаан баганын хөдөлгөөнийг илрүүлдэг. Энэ мэдээллийг торон сүлжээгээр дамжуулахын зэрэгцээ ChatGPT мэдрэгчийн бодит цагийн өгөгдлийг болзошгүй түймэр илэрсэн даруйд шуурхай ажиллах албаныхан ойлгохуйц тодорхой сэрэмжлүүлэг болгон хөрвүүлдэг.
“Үүнийг хүүхэд бүтээгээгүй байсан ч технологийн томоохон нээлт гэж үнэлэгдэх байлаа.”

Райан ChatGPT ашиглан мэдрэгчийн нарийн төвөгтэй өгөгдлийг ой хээрийн түймрийн энгийн, ойлгомжтой сэрэмжлүүлэг болгодог.

Райан ажиллах зуураа мэдрэгчийг гар оролцуулахгүй шалгахын тулд ChatGPT‑ийн дуут горимыг ашигладаг.
Сэрэмжлүүлгээс хариулт руу
Түймрийг илрүүлэх нь зөвхөн эхний алхам. Жинхэнэ сорилт нь мэдрэгчийн нарийн төвөгтэй өгөгдлийг хүмүүсийн шууд ашиглаж болох хариулт болгох явдал юм. Райаны мэдрэгчүүд дулааны зураг, утаа, GPS солбицол, салхины нөхцөл болон түймэр тархах магадлалыг шинжилдэг. ChatGPT уг мэдээллийг гал сөнөөгчид болон оршин суугчдад зориулсан ойлгомжтой, шуурхай заавар болгон хөрвүүлэхэд тусалдаг.
Райан ChatGPT ашиглан гал сөнөөгчид “Энэ түймэр мөн үү?” гэх мэт асуултыг шууд асуух боломжтой богино долгионы холбооны функц бүтээсэн. Хаана гарсан бэ? Нүүлгэн шилжүүлэх хамгийн тохиромжтой зам аль вэ? ChatGPT мэдрэгчийн шууд өгөгдлийг хэдхэн секундэд хариулт болгодог.
Түймрийг илрүүлэх нь
Тархах замыг нь хянах нь
Түймрийн бүсийг дүрслэх нь

“ChatGPT хуучин асуудлыг шийдэх шинэ арга зам олоход бидэнд тусалсан. Түймрийг илүү хурдан илрүүлж байна.”

Райан гал сөнөөгчдөд илэрсэн түймрийн талаар бодит цагт асуулт асуух боломж олгодог ChatGPT‑д суурилсан богино долгионы холбооны функц бүтээсэн.

Райан мэдрэгчүүд нь ChatGPT ашиглан түймрийн байршил, тархах зам болон ойролцоох нүүлгэн шилжүүлэх чиглэлүүдийг хэрхэн зурагладгийг гал сөнөөгчдөд үзүүлж байна.

Райан мэдрэгчүүдийг улам сайжруулахын тулд гал сөнөөгчидтэй мөр зэрэгцэн ажилладаг.


Шинжлэх ухааны үзэсгэлэнгээс мэдрэгчийн сүлжээ хүртэл
Тавдугаар ангийн шинжлэх ухааны төслөөр эхэлсэн зүйл өдгөө Өмнөд Калифорнид ажиллаж буй ой хээрийн түймэр илрүүлэх систем болжээ. SensoRy AI хээрийн нөхцөлд түймрийг хэдийн илрүүлсэн бөгөөд гурван хотод нэвтрээд, муж даяар 100 гаруй мэдрэгчтэй болохоор өргөжиж байна.
Райан их сургуульд сурахаар гэрээсээ явахдаа ч гал сөнөөгчид, судлаачид, газар хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран, суурилуулалт бүрээр сүлжээгээ сайжруулсаар байна. Түүний зорилго бол гал сөнөөгчдөд илүү шуурхай ажиллахад нь тусалж, оршин суугчдад ойлгомжтой мэдээллийг хурдан хүргэн, иргэдийг ой хээрийн түймрээс хамгаалах явдал юм.
“Үнэхээр хүсэл тэмүүлэлтэйгээр ажиллах зүйлээ олоход насны босго гэж байхгүй.”
